Хойд Солонгос “Токио 2020” олимпийн наадамд оролцохгүй гэж мэдэгджээ

Хойд Солонгос “Токио 2020” олимпийн наадамд оролцохгүй гэж мэдэгджээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Хойд Солонгосын нийслэл Пёньянд болсон Үндэсний Олимпийн хорооны хурлаар “Токио 2020” наадамд тус улс тамирчдаа оруулахгүй байх шийдвэр гаргасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь тэд тамирчдаа тэмцээний үеэр коронавирусийн халдвар авахаас нь сэргийлж ийм шийдвэр гаргасан байна.

Хойд Солонгосын төв хэвлэлийн мэдээлснээр, БНАСАУ-ын Үэднсний Олимпийн хорооны хурал онланй хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хуралд оролцогчид "олон нийтийн спортын арга хэмжээ зохиохтой холбоотой практик асуудлууд" -ыг хэлэлцсэн байна. Спортын сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа ҮОХ-ны дарга Ким Ил Гук болон бусад оролцогчид үг хэлэхдээ, "олон улсын спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" шаардлагатай талаар ярьсан. Мөн үүсэж болох эрсдэлээс хамгаалан тамирчдаа олимпийн наадамд оролцуулах бодолгүй байна” гэж шийдэцгээжээ.

Токиогийн Олимпийн наадам 2020 оны долоодугаар сарын 24-ноос наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.