ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 831 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 831 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн нийт 831 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 11,651 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 731 нь Улаанбаатар хотод, үлдсэн 99 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Дархан Уул-12
  • Эрдэнэт-2
  • Сэлэнгэ-8
  • Булган-3
  • Хөвсгөл-1
  • Архангай-10
  • Баянхонгор-3
  • Төв-17
  • Чойр-2
  • Ховд-27
  • Дорноговь-1
  • Сүхбаатар-7 тус тус бүртгэгдэв. 

Мөн хугацаанд нийт 79 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6010 болсон байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт нэг иргэн энджээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 13 болж байгаа юм.  

Эмчлүүлж буй иргэний биеийн байдлыг дүгнэвэл:

  • Хөнгөн 2,130
  • Хүндэвтэр 279
  • Хүнд 60
  • Маш хүнд 11 хүн байна.

ҮЗЭХ: