Хүний эрхийн дэд хороо хуралдаж зодуулж амиа алдсан цэргийн асуудлыг хэлэлцэнэ

Хүний эрхийн дэд хороо хуралдаж зодуулж амиа алдсан цэргийн асуудлыг хэлэлцэнэ

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамц гэгч нь тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Тэгвэл Хүний эрхийн дэд хороо өнөөдөр 14.30 цагт нээлттэй хуралдаж тус асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцож асуудал, алдаа хаана байгаа тухай тойрч ярилцах юм байна. 

Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд нь хууль зөрчин цэрэг дэглэдэг, шан хураамж нэхдэг улмаар дансаараа авдаг тухай мэдээлэл бий. Энэ тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө