Унгарт халдварын улмаас нас барсан Монгол эмэгтэйн охиныг инкубаторт оруулжээ

Унгарт халдварын улмаас нас барсан Монгол эмэгтэйн охиныг инкубаторт оруулжээ

Өчигдөр/2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас баржээ. Талийгаач жирэмсэн байсан бөгөөд одоогоос 20 гаруй хоногийн өмнө халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан байна. Улмаар дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч өчигдөр таалал төгсжээ. Одоогоор охин нь эмчийн хяналтад инкубаторт байгаа бөгөөд аав, эмээ, өвөө нь асарч байгаа аж.

Уг мэдээллийг ЭМЯ-ний хэвлэлийн хурлын үеэр тус газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр баталж, эмгэнэл илэрхийллээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө