“Мөнх Тэрэлж” амралтанд 18-20 орчим насны залуус архидаж, нэгнийхээ аминд хүрчээ

“Мөнх Тэрэлж” амралтанд 18-20 орчим насны залуус архидаж, нэгнийхээ аминд хүрчээ

Энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 18-20 орчим насны 30-аад залуус архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнийгээ хутгалж хөнөөсөн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор цагдаагийн алба хаагчид тус залуусын 20-г нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан бол үлдсэн есөн залууг хайж байгаа аж. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.