Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чиглэлийн дагуу "Эрдэнэт", "ИНЕГ", "Төмөр зам" зэрэг компаниудыг АТГ-аас шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чиглэлийн дагуу "Эрдэнэт", "ИНЕГ", "Төмөр зам" зэрэг компаниудыг АТГ-аас шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудад шалгалт хийж эхэлжээ.

Тодруулбал,  "Эрдэнэт", "Эрдэнэс-Таван толгой", "IТ парк", "Иргэний нисэхийн ерөнхий газар", "Төмөр зам", "Шинэ төмөр зам" зэрэг арав гаруй ТӨХК, ТӨҮГ-т шалгалт хийхээр төлөвлөжээ. 

Шалгалт "Эрдэнэт" үйлдвэрээс эхэлсэн бөгөөд тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригоос гадна мэргэжилтэн О.Марал-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцсон аж, ахуй нэгжээс авлига, хахууль авсан гэх хэрэгт сэжиглэн хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулсан.  Уг ажиллагаа үргэлжилж байгаа аж.