Арвайхээр-Улаанбаатарын замын эвдрэлийг энэ сарын 20-ноос засч эхлэхээр болжээ

Арвайхээр-Улаанбаатарын замын эвдрэлийг энэ сарын 20-ноос засч эхлэхээр болжээ

Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсгийн 60 км замын засварын ажлыг гүйцэтгэх компани шалгарч ажлаа эхлэхэд бэлэн болжээ.

Энэ замын засварын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэхээр болсон бөгөөд зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарсан байна. Тус компанитай 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч компани засварын ажлаа энэ сарын 20-ны өдөр эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Зам барих ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгэгч компани хүлээсэн байна.