Аавуудын өдрийг “ААВУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ”  үйл ажиллагаан дор зохион байгуулна

Аавуудын өдрийг “ААВУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ”  үйл ажиллагаан дор зохион байгуулна

Монгол улс 14 жилийн өмнө буюу 2005 оны 08.08-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба Аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм.

Жил бүр уламжлал болгон 08.05-08.10-ныг хүртэлх хугацаанд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүргүүлсэн удирдамжийн дагуу “Аавуудын өдөр” -ийг хараа хяналт сул, хүчирхийлэлд өртсөн, хөдөлмөр эрхлэгч, сургууль завсардсан, ял хойшлуулсан эмзэг бүлгийн хүүхдүүдийн аавыг, хороо, дүүрэгтээ урлаг спорт, ажил үйлсээрээ бусдад үлгэр дуурайлал болж буй аавуудыг тус тус хамруулан зохион байгуулдаг.

Энэ жил Нийслэлийн 9 дүүрэг “Аавуудын хөгжлийг дэмжье” сэдвийн хүрээнд “Аавуудын өдөр”-ийг доорх хуваарийн дагуу зохион байгуулна.

  1. Багахангай дүүрэг “Гэр бүлийн харилцаа” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд 08/08-нд 13.00 цагт
  2. Налайх дүүрэг "Аавуудын дунд бэсрэг наадам" Гадна талбайд  08/08-нд 10.00 цагаас
  3. Багануур дүүрэг "Аав хүүхдийг оролцуулсан тэмцээн, хүлээн авалт" Иргэний танхимд  08/08-нд 12.00 цагаас
  4. Сонгинохайрхан дүүрэг "22-р хорооны аврах анги, 0151-р цэргийн ангийн албан хаагч аавуудыг оролцуулсан  уулзалт, лекц СХД-ийн 22-р хорооны дэргэдэх аврах тусгай  анги, 0151-р анги" 08/08-ны 13.00-16.30 цагийн хооронд
  5. Чингэлтэй дүүрэг "Хүүхэд хамгаалал хуулийн мэдлэг, эрүүл мэндийн асуудлаар санал солилцох" Иргэний танхимд  08/09-нд 14.00 цагаас
  6. Хан-уул дүүрэг "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт" 16 хорооны 80 аавыг оролцуулна Хан-уул дүүргийн соёлын төвд 08/08-нд 11.00-18.00 цагийн хооронд
  7. Сүхбаатар дүүрэг "Аавуудын дунд уралдаан тэмцээн, шагнал урамшуулал" Иргэний танхид 08/05-нд 12.00 цагт
  8. Баянгол дүүрэг "23 аавыг оролцуулсан аялал зохион байгуулах" Аглаг бүтээлийн хийд 08/09нд 10-18 цагийн хооронд