ТОДРУУЛГА: Э.Энхбат начин ухаан ороогүй, бүрэн аппаратад байгаа

ТОДРУУЛГА: Э.Энхбат начин ухаан ороогүй, бүрэн аппаратад байгаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид шүүхийн шийдвэрийн дагуу 20 хоног хоригдоод буй. 

Харин зарим эх сурвалжууд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Э.Энхбатын унтуулгын үйлчилгээ өнгөрөгч шөнийн 02:00 цагт дууссан. Ингэснээр Э.Энхбатын биеийн байдалд ямар өөрчлөлт үзүүлэх нь цаашдын эрүүл мэндийн байдал нь тодорхой болно гэж мэдээлж буй. Тэгвэл бид зарим ойрын эх сурвалжаас Э.Энхбатын биеийн байдлын талаар тодрууллаа. Энэ талаар эх сурвалж, “Э.Энхбат начин ухаан ороогүй, унтуулгатай байгаа бөгөөд ямар нэгэн хагалгаа хийгээгүй, бүрэн аппаратад байгаа” гэсэн юм.