Сайд нь сайдын ажлаа, эмч нь эмчийн ажлаа хиймээр байна

Сайд нь сайдын ажлаа, эмч нь эмчийн ажлаа хиймээр байна

Монголд бүртгэгдсэн халдварын 85-аас дээш хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байгаа гэж мэдээлж буй. Иймд халдвар авсан зарим иргэнийг гэрээр тусгаарлагдах боломжтой гэж үзсэн тохиолдолд гэрээр нь 14 хоног тусгаарлаж байгаа бөгөөд тухайн хүнд халууны шил, витамин С, Д, парацетамол зэргийг үлдээж байгаа аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханы албан ёсны хуудаст мэдээлсэн юм. 

Харин халдвар авч гэрээр тусгаарлагдаж байгаа иргэнд ямар эмчилгээ, тэд хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн байгууллагаас хийх ёстой ч тэгсэнгүй. Ямар эм хэрэглэж байгаад ямар ч сурталчилгаа, маркетинг шаардлагагүй юм. Иймд Шадар сайд нь сайдынхаа ажлыг ямар нэг сурталчилгаагүйгээр хийж, Эрүүл мэндийн сайд нь тус салбарын ажлаа хийхийг иргэд шаардаж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө