Д.Ганзориг: Хамгийн хүнд амьдралаас ирсэн хүмүүсийг жилийн хугацаанд төлөвшүүлэхэд хүндрэлтэй /LIVE/

Д.Ганзориг: Хамгийн хүнд амьдралаас ирсэн хүмүүсийг жилийн хугацаанд төлөвшүүлэхэд хүндрэлтэй /LIVE/

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Г тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Тэгвэл яг одоо уг асуудлаар Хүний эрхийн дэд хороо ЗХЖШ, БХЯ, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан хуралдаж байна.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Өнгөрсөн сард ёс зүйгүй хэрэг гарсан. Салаан захирагч Г-г цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Хариуцлагаа хүлээнэ. Хүүхдийн амь насыг хэнээс нэхэх вэ гэхээр Монгол Улсын хууль шүүхийн байгууллага шийднэ. Сүүлийн хэрэг бид нарын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц өгсөн. Хүний амь настай холбоотой асуудал гэхээсээ илүү ёс зүйгүйн асуудлаар таван жилийн хугацаанд судалгаа хийсэн. Хамгийн оргил үе 2018-2019 онд гарсан. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та маш хариуцлагагүй зүйлийг ярьж байна. Өнгөрсөн хугацаанд өчнөөн цэрэг эрүүл мэнд, амь насаараа хохирч байхад ажлаа сайжруулахгүй яасан юм бэ. Та нар юу хийж байсан юм бэ. Сүүлийн хэрэг бид нарын ажлыг эрчимжүүлсэн гэж буруу зүйл ярьж болохгүй. 

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохион байгуулагддаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас бид 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. 2016-2020 оны байдлаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 62 гарсан байна. Амиа алдсан хүний тоо хоёр, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хоёр гарсан байна. Ёс суртахууны байдал дээр бид ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: ХЭҮК-т 2020 оны байдлаар цэргийн албан хаагчдаас гомдол ирээгүй. Дотооддоо гомдол мэдээлэл авч, шийддэгтэй холбоотой. 2013-2020 онд 125 гэмт хэрэг цэргийн албанд үйлдэгдсэн. Үүний 98 нь хүч хэрэглэсэн гэж прокурорт шилжсэн.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө