Х.Лхагвасүрэн: Сүүлийн жилүүдэд цэргийн албан хаагч оргох, өөрийгөө егүүтгэж буй асуудал гарч байна

Х.Лхагвасүрэн: Сүүлийн жилүүдэд цэргийн албан хаагч оргох, өөрийгөө егүүтгэж буй асуудал гарч байна

Гуравдугаар сарын 28-ны өдөр цэргийн албан хаагч амь насаа алдсантай холбоотойгоор Хүний эрхийн дэд хороо ЗХЖШ, БХЯ, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан хуралдаж байна.

Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч бригадын генерал Х.Лхагвасүрэн “Хил хамгаалах байгууллагад сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, сахилгын зөрчлийн хэмжээ буурч буй. Гэсэн хэдий ч таслан зогсоогдохгүй байна. Сүүлийн жилүүдэд цэргийн албан хаагчийн бие эрхтнийг санаатайгаар гэмтээсэн болон амь насанд нь хүрсэн хэрэг гараагүй сайн талтай боловч цэргийн албан хаагч оргох, өөрийгөө егүүтгэж буй асуудал гарч байна. Хилийн албаны дүрэм журам зөрчсөнөөс амь нас нь хохирсон асуудал бий. Үүнд бид шат шатанд дүгнэлт, хийж ажиллаж байна. Хилийн алба, хилийн заставд ажиллах офицер ахлагчийн тоо, гэрээт цэргийн тоо буурч байгаа. Энэ  юунаас болж байгааг тогтоохоор бид дүн шинжилгээ хийж байна. Нөгөө талаас хилийн алба өнөөгийн 18 настай хүүхдүүдэд хүнд тусаж байна. Морь, мал унах, өвлийн хүйтэнд шөнийн цагаар үүрэг гүйцэтгэх асуудал хүнд байгаа. Бид цаашдаа аль болох орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллана гэв.