С.Эрдэнэ маргааш цахим их хурлаа хийж М.Тулгатад АН-ын тамгыг өгнө

С.Эрдэнэ маргааш цахим их хурлаа хийж М.Тулгатад АН-ын тамгыг өгнө

АН-ын даргыг тодруулах цахим болон цаасан сонгууль саяхан болж өндөрлөсөн. Тодруулбал, Ц.Туваан нарын зохион байгуулсан АН-ын даргын цаасан сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд М.Тулгат ялалт байгуулсан билээ. 

Тэгвэл маргааш АН-ын ээлжит бус цахим хурал болж, тус намын даргаар сонгогдсон М.Тулгатын батламжлах ажээ. Улмаар С.Эрдэнэ АН-ын тамгыг М.Тулгатад хүлээлгэн өгөх ажээ. Учир нь УБЕГ-аас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны тамгыг хүчингүй болгосон билээ. Тэгвэл яг одоо АН-ын ҮБХ-ны цахим хурал болж, маргааш болох их хурлаараа батлах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.