Н.Алтанхуяг: Цэргийн асуудал ярихаар урдаас байшин сав, хүн хүч ярихаа боль

Н.Алтанхуяг: Цэргийн асуудал ярихаар урдаас байшин сав, хүн хүч ярихаа боль

Хүний эрхийн дэд хороо нээлттэй хуралдаж цэрэг зодуулж амь, насаа алдсан хэргийн талаар хэлэлцэж байна. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцож асуудал, алдаа хаана байгаа тухай ярилцаж байгаа юм. 

Хуралдааны үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг: Уг нь Ерөнхийлөгчөөр батлагддаг дотоод албаны дүрэм гэж бий. Хүн хүч хүрэлцээгүй байна. 66 хувийн хүний нөөцтэй ажилладаг. Боломжтой хэмжээндээ ажиллаж байгаа, та бүхний дэмжлэг хэрэгтэй байна.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та маш буруу ярьж байна. Сүүлийн хүн амиа алдахад ажлаа эрчимжүүлж байна гэж ярьж байна. Яагаад олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм бэ. 2018 онд оргил үе гэж ярих буруу. Дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс хуралдаад, хамтраад, ямар ажил хийвэл таслан зогсоох юм бэ гэдгийг ярьж байна. Чадахгүй байгаа, хүч хүрэхгүй байгаа ажлаа бидэнд танилцуулах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Цэрэг дэглэхэд байшин сав, хүн хүч ямар хамаатай юм. Асуудал ярихаар байшин сав, хүн хүч ярина.
 
Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. 



Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө