Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гар утсыг дээрэмдэж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гар утсыг дээрэмдэж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй хамтран амьдрагчийнхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан өгчээ.

Тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон тухайн иргэнийг СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдлаар олсон байна.

Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад амь хохирогчийг хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоосон байна. Иймд сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байгаа аж. Сэжигтэн нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.