Германд хуурамчаар PCR шинжилгээний бичиг үйлдэж, зардаг байсан эмчийг илрүүлжээ

Германд хуурамчаар PCR шинжилгээний бичиг үйлдэж, зардаг байсан эмчийг илрүүлжээ

Германы эрэн сурвалжлах сэтгүүлчид коронавирусийн PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж, иргэдэд зардаг байсан эмчийг илрүүлжээ. Тус эмч Испанийн “Майорка” хэмээх амралтад амраад Герман руу буцах гэж буй иргэдэд “сөрөг” хариутай шинжилгээний бичгийг 80-100 евро/271000 орчим төгрөг/-оор зардаг байсан аж.

“Майорка”бол Германчуудын хамгийн очих дуртай амралтын газар. Уг амралтын газраас Герман руу буцахын тулд заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд хэрэв шинжилгээгээр халдвартай нь тогтоогдвол тус газарт эмчлүүлснийхээ дараа л Герман руу буцах боломжтой. Гэвч шинжилгээ авах цэг байнгын оочир дараатай байдаг учраас энэ төрлийн хууль бус наймаа хийх таатай нөхцөл үүсэж байгаа юм.

Одоогоор эмч хэзээнээс эхлэн хуурамч шинжилгээний бичиг зарж эхэлсэн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Үүнээс улбаатай коронавирусийн халдвар авсан ч хуурамч шинжилгээний бичгээр  Герман руу нэвтэрсэн хэчнээн хүн байгаа эсэх асуудал сөхөгдөхөд хүрээд байна. Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагааг Интерполтой хамтран хийхээр болжээ.

Эх сурвалж: Euroweeklynews