Н.Түвшинбаярын албыг Б.Баттүшиг хашиж байна

Н.Түвшинбаярын албыг Б.Баттүшиг хашиж байна

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодон цагдан хоригдож байна. Түүнийг 21 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан. Цаашид хэрхэх нь улсын начин Э.Энхбатын бие дээрдэх эсэх нь хамаарах юм.

Н.Түвшинбаярыг цагдан хоригдож шалгагдах явцад Олимпийн хорооны ажил орхигдож, цалгардаад байна. Энэ жил Токио 2021 оны олимптой. Олимпийн бэлтгэл ажлаас эхлээд тамирчдын бэлтгэл, зохион байгуулалтын ажил хүлээгдэж буй учир Н.Түвшинбаярыг Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж дараагийн хүнийг томилох санал тус салбарынханд байгаа аж.

Тэгвэл МҮОХ-ны дүрмийн 21.10-т “Хэрэв Ерөнхийлөгч тодорхой хугацаанд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тэргүүн дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч боломжгүй тохиолдолд дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,  хэмээн заажээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг хашдаг билээ.