ФОТО: Дэнжийн мянгын захаас Уулын нуур хүртэлх гудамжийг урлагийн бүтээлээр чимж эхэлжээ

ФОТО: Дэнжийн мянгын захаас Уулын нуур хүртэлх гудамжийг урлагийн бүтээлээр чимж эхэлжээ

Ногоонбаатар олон улсын эко арт фестивальд оролцож буй 12 уран бүтээлч Дэнжийн мянга дахь Ногооннуур цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох гудамжинд өөрсдийн бүтээлээ туурвих төслийг эхлүүлжээ.

Тус төслийг эхлүүлэхээс өмнө уран бүтээлчдийг сургалтад хамруулжээ. Ногооннуур паркийн газар нь Дэнжийн мянгын хогийн цэг байсан бөгөөд иргэн С.Өлзийтогтох хүүхэд багачуудын очих дуртай тоглоомын талбай болгон тохижуулсан юм.

Гэр хороолол нь хүүхэд тоглох орчингүй бөгөөд одоо одоо энэ хавийн хүүхдүүдийн өвөл, зунгүй очих дуртай газар нь Ногооннуур парк болжээ.

С.Өлзийтогтох нь БНСУ-д ажиллаж хуримтлуусан мөнгөөрөө 2017 онд Ногооннуур паркийг тохижуулсан бөгөөд өдгөө Европын холбооны соёлын институтийн дэмжлэгээр Уулын нуур паркийг түшиглэн уран бүтээлээ туурвиж буй нь энэ юм. Бүтээлийг 500 метр талбайд туурвих бөгөөд уран бүтээлч бүрийн бүтээл дахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой юм. Зураачид энэ сарын 26-ны өдөрт бүх бүтээлээ дуусгаж нээлтээ хийхээр ажиллаж байна.

Б.БЯМБАСҮРЭН




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө