Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн ХАТУУ ХӨЛ хорих саналыг дэмжлээ

2021-04-07 15:13

Хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр дарга нарын түвшинд дахин хэлэлцэхээр болжээ

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Уг хуралдаанаар УОК, ЭМЯ-аас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар хөл хорио тогтоохыг дэмжсэн ч хэдэн хоногийн хугацаатай байхыг өнөөдөр дарга нарын түвшинд дахин хэлэлцэхээр болжээ.

 

2021-04-07 14:31

Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн ХАТУУ ХӨЛ хорих саналыг дэмжлээ

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК, ЭМЯ-ийн яамнаас энэ бямба гарагаас эхлэн/2021.04.10/ хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Уг асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хатуу хөл хорио тогтоохыг Засгийн газар дэмжсэн бөгөөд чухам хэд хоногийн хөл хорио тогтоохыг  үргэлжлүүлэн хэлэлцэж байна.