Ирэх даваа гарагт О.Дөлгөөнийг эцсийн замд нь үднэ

Ирэх даваа гарагт О.Дөлгөөнийг эцсийн замд нь үднэ

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин асан талийгч О.Дөлгөөнийг энэ сарын 5-нд буюу өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Сан Франциско хотод үдэх ёслол болсон. Харин ирэх даваа гарагт /2019.08.12/ түүнийг эх оронд нь, суралцаж байсан Этүгэн их сургуулиас үдэх юм байна.

Энэ тухай О.Дөлгөөний дасгалжуулагч хөтөлж явуулдаг Pray for Dulguun пэйж хуудаснаа,

Манай цагаар 2019 оны Наймдугаар сарын 12-ний өглөө 05:40 минутанд, Этүгэн Их сургуулийн спорт заалнаас бид талийгчийг сүүлчийн замд нь үдэхээр боллоо.Ум сайн амгалан болтугай.