М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хэлмэгдэж, үзэл санааны хоригдол болсон гэж дүгнэв

М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хэлмэгдэж, үзэл санааны хоригдол болсон гэж дүгнэв

Өнөөдөр /2021.04.07/ АН-ын ээлжит бус цахим их хурал болж, тус намын даргаар М.Тулгатыг батламжилж байна. Тэгвэл тус хурлын үеэр М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хэлмэгдсэн гэж үзэн, үзэл санааны хоригдол мөн гэсэн тогтоолыг тус их хурлын нийт 900 гаруй төлөөлөгчдийн 93 хувийн саналаар баталсан байна. 

Улмаар тэднийг хэлмэгдүүлэхэд оролцсон хүмүүсийг Ардчилсан орнууд руу зорчуулахгүй байх ажлын хэсгийг байгуулж ажиллахаар болжээ. Сонирхуулахад, Европын холбоонууд улс орнууд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудыг эх орондоо нэвтрүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа билээ.