Өлсгөлөн зарлаад байсан А.Навальныйгийн хөл, гар нь мэдээгүй болж байна гэв

Өлсгөлөн зарлаад байсан А.Навальныйгийн хөл, гар нь мэдээгүй болж байна гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А. Навальный Кремлийн шоронд хоригдож буй. Хэдхэн хоногийн өмнө түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа талаар ойр дотнынхон мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр/2021.04.07/ өмгөөлөгч нь түүний хөл, гар юм мэдрэхээ больж, бага багаар мэдрэмжээ алдаж эхэлсэн гэжээ.

Эмчийн үзлэгээр түүнд “нурууны дискний гэмтэл” гэсэн онош тавьсан байна. Гэсэн ч шоронд эмчилгээ хийхгүй байгааг А.Навальный эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарлаж байв. Өлсгөлөн зарласны улмаас А.Наваальный өдөрт 1 кг жин хасаж байна гэж өмгөөлөгч нь мөн мэдэгджээ.

А.Навальный инстаграм хуудаснаа нийтэлсэн бичлэг дээрээ “Шоронгийн удирдлагууд өлсгөлөнг нь таслан зогсоохын тулд түүний ойролцоох өрөөнд хоол хийж, хувцасных нь халаасанд чихэрлэг амттан хийж байна” гэж хэлсэн юм.

Өмгөөлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор Цагаан Ордноос “А.Навальныйгийн эрүүл мэндийн байдалд муудаж буй нь санаа зовоож байна” хэмээжээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Байдены засаг захиргаа Навальныйг хорьсон нь "улс төрийн зорилготой, бүдүүлэг шударга бус явдал" гэж үзэж буйг хэлж, түүнийг нэн даруй суллахыг уриалсан юм.

Түүнчлэн өчигдөр түүнийг эргэж очсон сөрөг хүчний гишүүн Кобзев “Алексей өөрөө алхаж чадаж байсан. Гэхдээ тэр арайхийн алхаж байсан. Түүний хөл, гар мэдээгүй болж байна” хэмээн тветтер хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: BBC