Үлэг гүрвэлийн музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэн ажиллаж байгаа гэв

Үлэг гүрвэлийн музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэн ажиллаж байгаа гэв

Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаас “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэх”-ийг сайд Ё.Баатарбилэгт даалгасан.

Үүнээс өмнө, долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-ээс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон. Тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг бүртгэлийн хувьд Байгалийн түүхийн музейд шилжүүлэх ажил хийгдэж, Байгалийн түүхийн музей Үлэг гүрвэлийн төв музейн байранд нүүж орох юм.

Энэ талаар Үлэг гүрвэлийн төв музейн тайлбарлагч Г.Буянжаргал “Манай музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн буюу хуучин цагийн хуваарийн дагуу 09:00-18:00 цагийн хооронд явуулж байна. Одоогоор музейд Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг дэлгээгүй. Цаашид сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээр баяжуулан олон нийтэд хүргэх юм” хэмээжээ.

Эх сурвалж: БСШУСЯ