"Вакцинжуулалтад ажилласан эмчид 17,006 төгрөг олгосон нь цалин биш ИЛҮҮ цагийн хөлс"

"Вакцинжуулалтад ажилласан эмчид 17,006 төгрөг олгосон нь цалин биш ИЛҮҮ цагийн хөлс"

Өчигдөр олон нийтийн сүлжээнд вакцинжуулалтын цэг дээр ажиллаж байгаа эмч нарт 17 мянган төгрөгний цалин урамшуулал олгосон талаарх мэдээлэл цацагдаж, хүмүүсийн анхаарлыг татсан. Тэгвэл энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

2021 оны 4-р сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн тохиолдол гарлаа. Энэхүү олгосон 17,006 төгрөг нь ТҮЭМ-6,3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу 1 цагийн цалин хөлсийг 1,5-аар тооцон нийтдээ 3 цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна” гэжээ.