БАРИМТ: Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны заалтыг өөрчилж, баталжээ

БАРИМТ: Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны заалтыг өөрчилж, баталжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга болоод Ардчилсан намын зүгээс энэ оны тавдугаар сард “Эрүүгийн хуулийн зөрчил хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, сайжруулах” тухай санал дүгнэлтээ Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн ч тэрээр ямар нэг арга хэмжээ авахгүйгээр өнөөдрийг хүрсэн байна. 

Учир нь 2017 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Жишээ нь: 2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байхаар өөрчилсөн гэсэн үг юм.

Иймд өнөөдөр мөрдөгдөж байгаа “Эрүүгийн хууль”-ийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад даруй өөрчлөлт орохгүй бол энэ оны есдүгээр сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” компанийн Г.Алтан нартай холбоотой зэрэг томоохон хэргүүд хаагдаж магадгүй байгаа тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна. 

Тэгвэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга байхдаа өөрчлөн баталсан байна. Тэрээр тус хуулийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж 2017 оны тавдугаар сард батлаад энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1 ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.

Эрүүгийн хуулийн өөрчилсөн найруулга

Хуулийн өөрчлөлтийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Мөн өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэн Т.Энхсайхан хэлэхдээ, "Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хууль зассанаар Монголын бүх авлигачид, албан тушаалтнуудыг хэргээс мултарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан ч хууль буцааж хэрэгжих, буцаан хэрэглэгдэх боломжгүй. Гэхдээ олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэх боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна. Олон овоотын ордыг хятадуудад тодорхой хувийг нь худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна. Түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацааг засч, авлигачдыг хэргээс мултрах гэсэн оролдлого хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа учраас огцорч, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна” гэлээ.

Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны заалтыг өөрчилж, баталсан асуудалд ямар хариуцлага хүлээлгэх нь зөв бэ?

Нийт: 14 саналтай