Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Япон дасгалжуулагчтай болжээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Япон дасгалжуулагчтай болжээ

Японы “Blaublitz Akita” багийн дасгалжуулагчаар 2019 он хүртэл ажиллаж байсан Шюүичи Масэ энэ сараас эхлэн Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар 2023 он хүртэл ажиллахаар болжээ.

Энэ нь “Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын нэг хэсэг гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.

Шюүичи Масэ нь 2006 онд Чибагийн Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Fagiano Okayama, Токио Верди багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2015-2016 болон 2017-2018 онд Эхимэ,  2018-2019 онд Blaublitz Акита багуудыг удирдаж байсан бөгөөд англи, испани, португал хэлтэй юм байна.

Дасгалжуулагч Шюүичи Масэ




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө