Т.Энхсайхан: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг Ц.Нямдорж зассан

Т.Энхсайхан: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг Ц.Нямдорж зассан

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд Ц.Нямдорж сайдын талаар иргэд мэдээлэл хийж, жагслаа. Тэдний зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор  авлига, хээл хахуультай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хуулийн байгууллагаас хөөх, огцрохыг шаардаж байгаа юм байна.

Энэ талаар Т.Энхсайхан хэлэхдээ, "Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хууль зассанаар Монголын бүх авлигачид, албан тушаалтнуудыг хэргээс мултарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан ч хууль буцааж хэрэгжих, буцаан хэрэглэгдэх боломжгүй. Гэхдээ олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэх боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна. Олон овоотын ордыг хятадуудад тодорхой хувийг нь худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна. Түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацааг засч, авлигачдыг хэргээс мултрах гэсэн оролдлого хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа учраас огцорч, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна” гэлээ.

Мөн тэд Ц.Нямдорж сайдын хэрэглэж байсан 570 машины асуудлыг хөөгөөд байсан чинь түүний хүү Н.Анхбаяр өөрийн сүлжээгээр оруулж ирсэн. Мөн тэр хүн нь түүний даалгавраар 90 кг хар тамхийг зөөвөрлөж, Германы шоронд ял эдэлж байгаа гэх баримт бидэнд олдсон гэсэн юм.