“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг УЛСЫН КОМИСС хүлээн авлаа

“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг УЛСЫН КОМИСС хүлээн авлаа

“Энэрмед” ХХК-ийн Япон стандартын дагуу Монголд барьсан хавдрын эмнэлгийн барилгыг 2019 оны тавдугаар сарын сарын 17-ны өдөр улсын комис хүлээн авч, эмнэлгийн зориулалтаар ашиглах  зөвшөөрлийг нь олголоо.  Ингэснээр улсын эмнэлгийн ачааллыг ХОЁР ДАХИН бууруулах хүчин чадал бүхий шинэ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ашиглалтад ороход бэлэн болов

“Энэрмед” ХХК-ийн барьсан шинэ хавдрын эмнэлэг нь 12 давхар бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. “Энэрмед” ХХК-ийг үүсгэн байгуулагч “Ачлал трейд” компани нь 100 хувийн хөрөнгө оруулалтаар нийт 20 сая гаруй ам.долларын санхүүжилтийг шийдэн ажилласнаар орчин үеийн олон улсын эмнэлгүүдийн суурь жишгийг бүрэн хангасан байдлаар баригдсанаараа ихээхэн онцлогтой.

Тус эмнэлгийн барилгын төсөл нь 2011 онд эхэлсэн бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан 120 ортой эмнэлгийн барилгыг  ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм. Хавдрын шинэ эмнэлэгийн зураг, төслийг Япон стандартаар боловсруулж, гүйцэтгэлийг нь 100 хувь Монгол инженерүүд хийсэн байна. Барилгын цахилгаан, халаалт, агааржуулалт, хөргөлт, хяналтын систем, хийн хоолойнууд, дотоод холбоо, дохиолол зэрэг нь эмнэлгийн барилгын зориултаар бүтээгдсэн юм. Эмнэлгийн барилгын бүтээн байгуулалтад 300 гаруй инженер, техник, гүйцэтгэлийн ажилчид оролцжээ.

-ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮДИЙН СЭТГЭЛ САНААНД ТОХИРУУЛАН ДАВХАР БҮРИЙГ ӨНГӨ ӨНГӨӨР ЯЛГАЖЭЭ-

Шинэ хавдрын эмнэлгийн дотоод засал маш өнгөлөг, сэтгэл сэргэм байдлаар шийдэгджээ. Учир нь хавдраар өвчилсөн иргэд ихэвчлэн химийн эмчилгээ хийлгэдэг, дээр нь өдөртөө л 15 орчим тариа тариулдаг, өвчлөлөөсөө болж сэтгэл гутралд орсон байх нь элбэг тул тэдэнд гэрэл гэгээтэй, өнгөлөг орчин бэлдэж өгсөн нь байна.

-БНХАУ-ЫН ЗӨВХӨН АРМИЙН ЭМНЭЛГИЙН АГААРЖУУЛАЛТААР ДАГНАСАН КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН-

Эмнэлгийн барилга 12 давхар хүртэл дотроо ресторан, кофе шоп, олон цагаар хүнд нөхцөлд ажилладаг эмч нартаа зориулсан тухлаг өрөө, хэвтэн эмчлүүлэгсэдийн тасгууд, үзлэг оношлогоо, шинжилгээний тасгууд, лаборатори, мэс заслын тасгуудаас бүтнэ. Харин нэгдүгээр давхарт эмийн сан, хүлээн авах хэсэг, бүртгэл, оффис төвлөрчээ.

Эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа болон онцгой давхар, тасгуудын агаарын бохирдлын үзүүлэлтийг автоматаар хянаж, буцаагаад цэвэр агаар оруулж байх. Мөн эмчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангаж агаарын хэмийг тогтмол барина гэдэг гурван шаардлагыг биелүүлэх нь хамгийн нарийн асуудал байдаг. Ерөнхийдөө сантехник, агааржуулалт, өрөөний хий CO2-ийг дэлгэцэн дээр оператор хянаад, харин автомат төхөөрөмж CO2-ийн хэмжээг гаргах уу, зогсоох уу гэдгээ ухаалгаар тохируулдаг байдлаар шийдэж өгсөн байгаа. Агааржуулалтын тухайд БНХАУ-ын зөвхөн армийн эмнэлгийн агааржуулалтаар дагнасан компанитай хамтран ажилласан. Энэ мэтээр мэргэжлийн тал дээр маш өндөр түвшид ажилласа гэж бодож байгаа.

Хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөнүүд, дотор нь ажиллаж, эмчлүүлж буй хүмүүс өөрсдийнхөө өрөөний хэмийг тохируулах боломжтойгоор хийгдсэн. Мөн хавдрын эмнэлэг гэдэг утгаараа олон нийтийн жишгийн дагуу мэс заслын тасаг, өрөөнүүд бүхий тасагт тусдаа вакумжсан орчин хийсэн. Түүний агаар сэлгэлт болох хамгийн нарийн ажил одоо үлдээд байна.

-ХҮНИЙ АМЬ НАСТАЙ ХОЛБООТОЙ ЭНЭ БАРИЛГАД ХЭЗЭЭ Ч ТОГ ТАСРАХГҮЙ-

Энэ барилгад хэзээ ч тог тасрахгүй. Зарим улсын эмнэлгийн барилгуудтай харьцуулахад цахилгаан хангамжин дээр хоёр талын эх үүсвэртэй дэд станцаас тэжээгдэж байгаа. Мөн хоёр талын тэжээл тасрахад дизель генератор ажиллана. Ингэхдээ давхар “UPS” буюу баттерейний системтэй учир эмчилгээ, оношилгоо явж байхад ямар ч тохиолдолд тог тасрахгүй. Эмнэлэгийн барилга байгууламжийн стандарт норм дүрмийн дагуу хийсэн.

-ӨВЧТӨН БҮР ХҮРЭХ ТӨДИЙД Л АЖИЛЛАХ СУВИЛАГЧ

ДУУДЛАГЫН СИСТЕМТЭЙ БАЙНА-

Тухайлбал, аравдугаар давхарт 32 орны толгой буюу 32 өвчтөн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Энэ дунд 1-2 сувилагч байхад тухайн өвчтөн өөрийн орон дээрээ гартаа барьсан төхөөрөмжөөр шууд сувилагчтайгаа холбогдох буюу эсвэл сувилагчдаа дуудлага өгөх, сувилагчтайгаа ярилцах боломжтой. Аль өвчтөн дуудсан бэ гэдэг код сувилагчийн пост дээр тусгай самбар дээр харагдана, сувилагч тухайн давхартаа хаана ч явж байсан түүнийг харах боломжтой. Тэр самбар нь өвчтөн дуудаагүй энгийн үед өдрийн цагийг харуулж байна. Гараараа хүрэх төдийд л сувилагчаа дуудаж, амьд харилцаа үүсгэх боломжтой. Зөвхөн орон дээр хэвтэхдээ биш нийтийн бие засах газар, тэргэнцэртэй иргэний бие засах газар гээд хаана ч очсон сувилагч дуудлагын систем байж байх учраас тэнд өвчтөн ямар нэгэн байдлаар эрсдэлтэй учирсан ч сувилагчаа шууд дуудах боломжийг бүрдүүлж өгсөн.

-БОХИРЫН СИСТЕМИЙГ НЯНТАЙ, ЭНГИЙН, ХИМИЙН БОДИСТОЙ ГЭЖ ГУРАВ АНГИЛАН ШИЙДСЭН НЬ МОНГОЛДОО ШИНЭ-

эмнэлэг гэдэг өөрөө янз бүрийн хүн ирж хэвтэж хагалгаа хийлгэдэг. Хүнээс янз бүрийн бохир гарна. Энэ нь нян, халдвар тархаах бодисууд байж болно. Үүнийг шууд бохиртой хольж болохгүй тул тусгай зайлуулах систем хийгдсэн. Улсын томоохон эмнэлгүүдэд байгаагүй, одооноос л хийгдэж эхэлж байгаа. Хүчил, шүлт хиймийн бодисоор бохирдсон, нянгаар бохирдсон, энгийн бохир гэж гурав хувааж ялгаж хаяж байгаараа онцлог.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө