Н.Батсуурь аварга Тува Улсад түрүүлж, “Lada Niva” машинаар шагнуулжээ

Н.Батсуурь аварга Тува Улсад түрүүлж, “Lada Niva” машинаар шагнуулжээ

Оросын Холбооны Тува улсын Кызыл хотноо Радислав Алаш-Ооловичийн нэрэмжит бөхийн олон төрөлт барилдаан болжээ.

Уг барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Намсрайжавын Батсуурь түрүүлсэн байна. Үзүүрт улсын заан Б.Пүрэвсайхан шалгарсан бол их шөвөгт Тува улсын шилдэг бөх Эрес Карл, Сайнбилэг нар шалгарсан байна.

Түрүү бөх, улсын аварга Н.Батсуурийг “Lada Niva” машинаар шагнасан байна. Харин үзүүрлэсэн улсын заан Б.Пүрэвсайхан 150.000 рубль гарджээ.