Улсын гарьд Ө.Бат-Орших ӨМӨЗО-ны Шилийн голд барилдаж түрүүлжээ

Улсын гарьд Ө.Бат-Орших ӨМӨЗО-ны Шилийн голд барилдаж түрүүлжээ

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон Монгол үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ. Харин их шөвөгт улсын харцага Н.Золбоо улсын начин Б.Батжаргал нар үлдсэн байна. Улсын баяр наадмаар допингийн асуудлаас болж барилдаж чадаагүй Ө.Бат-Орших болон Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд наадмын дараа бидний барилдах эрх асуудалгүй нээгдэнэ хэмээн ярьж байсан бөгөөд орон нутгийн ойн баяр наадмууд болон ӨМӨЗО-нд ийн барилдаж эхэлсэн байна.