Цагдаагийн албаны "Уран" дуудлагатай нохой хулгайн гэмт хэрэг илрүүлжээ

Цагдаагийн албаны "Уран" дуудлагатай нохой хулгайн гэмт хэрэг илрүүлжээ

Энэ сарын 08-ны Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт "Таксинд гар утсаа мартаж буулаа. Шалгаж өгнө үү" гэж иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн харьяат 58 настай "Б" гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсныг дэслэгч Х.Шинэбаяр "Уран" дуудлагатай нохойгоор илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тус дүүргийн 8-р хороонд байрлах "Очир суврага" дэлгүүрт хулгайч байна" гэсэн мэдээллийг авч шалгахад Багануур дүүргийн харьяат 33 настай О бусдын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь баривчилжээ.