Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна гэв

Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна гэв

Киргизстаны Бишкек хотод зохион байгуулагдаж буй Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор очсон манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг тамирчид багаараа тэмцээнд оролцох боломжгүй болсон учир энэ сарын 9-ны өдөр эх орондоо ирж тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Тэгвэл тус халдвар авсан тамирчдын биеийн байдал хэвийн байгаа талаар албаныхан мэдээллээ. Тэд тусгаарлалтын хугацаа дуусмагц эргэн бэлтгэлдээ гарч, тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Казаны Гранд Сламыг зорих төлөвлөгөөтэй байгаа аж.

Б.БЯМБАСҮРЭН