З.Шинэчагтга маргааш Японы тамирчинтай тулалдана

З.Шинэчагтга маргааш Японы тамирчинтай тулалдана

Холимог тулааны ONE championship холбоонд тулалддаг Золцэцэгийн Шинэчагтга маргааш тус холбоонд албан ёсны хоёр дахь тулаандаа оролцоно. Өнгөрсөн жил тэрээр анхны тулаандаа БНХАУ-ын Ма Жиа Венийг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч, тулааны спорт сонирхогчдын анхаарлыг татаад байгаа билээ. Түүнтэй тулалдах Японы тамирчин Ёшики Накахара бөх суурьтай бөгөөд тулааныг маргааш өглөө 08.00 цагаас SPS телевизээр үзэх боломжтой юм.

Золцэцэгийн Шинэчагтга /Монгол/-Ёшики Накахара /Япон/

Ким Кю Сун /БНСУ/-Ван Шуо /БНХАУ/

Митчелл Камале /АНУ/Гватемал/-Шуя Камикубо /Япон/

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө