Наадмаар барилдсан 2-3 бөхөөс допинг илэрчээ

Наадмаар барилдсан 2-3 бөхөөс допинг илэрчээ

Энэ жилийн улсын их баяр наадмаар барилдсан 2-3 бөхөөс допинг илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь өнөө өглөө /2019.08.09/ Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаас бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарч, Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн юм.

Одоогоор Баяр наадам зохион байгуулах комиссоос дээрх 2-3 бөхийн нэрийг зарлаагүй, нууцалж байгаа ч тун удахгүй олон нийтэд зарлах аж.