Боксын ДАШТ-д оролцож байгаа манай улсын хоёр тамирчин тэмцээнээ өндөрлүүлжээ

Боксын ДАШТ-д оролцож байгаа манай улсын хоёр тамирчин тэмцээнээ өндөрлүүлжээ

Польш улсын Кельце  хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 буюу нийт 8 тамирчин тулалдаж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтантулга багийнхаа амжилтын салхийг хагалан, тулалдаж ялалт байгуулсан бол тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингинд тулалдаж, эрэгтэйчүүдийн 52 кг-д Э.Сүхбат Германы боксчныг 5:0 харьцаагаар илүүрхэн ялжээ.

Харин урьд шөнө эмэгтэйчүүдийн 60 кг-д Г.Бадмаараг Чехийн боксчинтой тоглож 3:2-оор, мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д н.Номин-Эрдэнэ Казахстаны тулаанчид ялагдаж тус тус тэмцээнээ дуусгасан байна. Өнөөдөр хуваарийн дагуу Монголын шигшээ багаас гурван боксчин 20.00 цагаас тулалдаж эхлэх бөгөөд боксын залуучуудын ДАШТ дөрөвүгээр сарын 23-нд өндөрлөх юм.