"Содмонгол"-ын шатахуун нийлүүлдэг МИАТ компанийн захирал Д.Баттөр “Бага тэнгэр”-ын хауст амьдардаг

"Содмонгол"-ын шатахуун нийлүүлдэг МИАТ компанийн захирал Д.Баттөр “Бага тэнгэр”-ын хауст амьдардаг

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэх асуудалд холбогдож, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Харин нэрээ нууцалсан зарим эмэгтэйчүүдийн захидалд “Бага тэнгэр аманд хүлээн авалт болдог, тус газар руу яв гэж загнаад явуулдаг” тухай өгүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.

Харин Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Бага тэнгэрийн ам”гэх тусгай хамгаалалтай газар нутагт “Содмонгол” группийн охин компани 300-1200 мкв талбай бүхий хауснууд барьсан бөгөөд 510 мкв гурван давхар хаусыг 1 сая 400 мянган ам.долларт, 742 мкв хаусыг 1 сая 500 мянган ам.долларт худалдаалж байжээ. Иймд маш өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн хаус хороололд ямар хүмүүс амьдарч байна вэ гэсэн асуулт гарч эхлээд байгаа юм. 

-МИАТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАТТӨР БАГА ТЭНГЭРИЙН АМНЫ ХАУС ХОРООЛОЛД АМЬДАРЧ БАЙНА-

Тэгвэл Бага тэнгэрийн аман дахь дээрх хауст МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр амьдардаг  гэх мэдээлэл гараад байна. Тус хаус нь … дугаар тоот, гурван давхар, дээвэртээ монгол гэр барьсан байх ажээ. 

МИАТ-ын захирал Д.Бөттөрийн амьдардаг гэх хаус

Д.Баттөр нь “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/18 тоот тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Тэрээр өмнө нь 2001-2013 он хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, дэд дарга, дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Сайдын зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Улмаар тэрээр 2013-2016 он ХБНГУ дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөх, 2017 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлд Ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Товчхондоо тэрээр 2001-2017 он хүртэл төрийн албанд ажилласан нэгэн байна. Харин Д.Баттөр АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2019 оны байдлаар амины орон сууц байхгүй, нийтийн орон сууц хоёр гэж мэдүүлжээ. 

Д.Баттөрийн ХОМ

-МИАТ-Д ГУРВАН ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ШАТАХУУН ШАХЖЭЭ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Ананбазарын Содмонгол групп ХХК, Мэргэван ХХК -иуд МИАТ ТӨХК-нд өндөр үнэтэй онгоцны шатахуун нийлүүлж байна гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: itoim.mn

Тухайлбал, энэ талаар itoim.mn сайт “МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй хоёр компани байгаа нь хоёул УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” юм. 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн зарласан “МИАТ/201901060” дугаар бүхий агаарын хөлгийн шатахуун худалдан авах тендерт “Сод Монгол групп”, “МэргэВан ХХК” болон “Интерстандарт нефть ХХК” гэх гурван компани өрсөлдөж, улсын хил нөхцөлөөр 18700 тонн агаарын хөлгийн шатахууныг “Cод Монгол групп” нь 39.083 тэрбум төгрөгөөр буюу литр тутамд 2090 төгрөгөөр нийлүүлэхээр санал болгож, шалгарсан аж. Нэг хүний нэг биш, нэг хүний хоёр компани нэг тендерт өрсөлдөх нь шударга өрсөлдөөний зарчмыг хэрхэн хангах вэ гэх асуулт гарч ирнэ. Гэвч уг тендерт 37.736 тэрбум төгрөг санал болгож өрсөлдсөн “Интерстандарт нефть ХХК” нь мөн “Сод Монгол групп”-ын охин компани буюу бүгд Ц.Анандбазар гишүүний хамаарал бүхий хуулийн этгээдүүд байгаа юм. 

Нэг хүний, нэг эзэмшилтэй гурван компанийн дунд болдог нээлттэй, шударга тендер гэж байх уу?

Хамгийн гол нь “Сод Монгол групп” ийнхүү “МИАТ”-ийн тендерт  агаарын хөлгийн шатахууныг литр тутамд 2090 төгрөгөөр нийлүүлэх болсон нь дэлхийн зах зээл дээрх тухайн үеийн ханшаас даруй 63.6 хувиар өндөр байгаа юм. Дэлхийн зах зээл дээрх онгоцны шатахууны ханш 2019 оны долдугаар сард литр тутамд дунджаар 0.5 ам.доллар байсан аж. Үүнийг “МИАТ”-ийн тендер зарлагдсан 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн Монголбанкны ам.долларын зарласан ханш руу хөрвүүлбэл 1329.67 төгрөг болох юм” гэж мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ бүхнээс харвал Содмонгол групп шатахууны тендерт нь шалгардаг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хамаарал бүхий компанийн “Бага тэнгэрийн ам”-нд барьсан хаус хороололд амьдарч байж болзошгүй байна.




Өнөөдөр бич өдөр

12 минутын өмнө