Ц.Нанзаддорж хуралд оролцоогүй гэх шалтгаанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хойшиллоо

Ц.Нанзаддорж хуралд оролцоогүй гэх шалтгаанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хойшиллоо

Өнөөдөр /2021.04.16/ 09.30 цагт ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан товлогдсон байсан ч ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцоогүй гэх шалтгаанаар  хойшилсон байна. 

Тус хуралдаанаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхийг шийдэхээр товлоод байв. Хуралдааны бүрэлдэхүүний хувьд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байжээ. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд оролцохоор байсан байна. 

Ерөнхийлөгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг хуралд оролцох хүсэлт өгсөн ч ҮХЦ-ийн тамгын газраас хүлээж аваагүй аж. Учир нь албан бичгээ буруу хаягласан гэж үзсэн байна. 

Дараагийн хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй бөгөөд хуралдааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, татгалзсан гишүүнийг нэхэн томилсны дараа Дунд суудлын хуралдааныг дахин томилох юм байна.

Ц.Нанзаддорж гэж хэн бэ 

-1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн,

-1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер,

-1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга,

-2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал,

-2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга,

-2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга,

-2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөх.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор:

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө