Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан гэх асуудлыг Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан гэх асуудлыг Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

TV 9 телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирсэн сугалааг хаясан үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй.

Уг асуудлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, уг сугалаатай холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан тухайн бичлэгтэй холбоотойгоор ТV9 телевиз болон компанийн зүгээс тус тус мэдэгдэл гаргасан юм.