Украин БНХАУ-ын “Синовак” үйлдвэрийн вакцинаар иргэдээ дархлаажуулна

Украин БНХАУ-ын “Синовак” үйлдвэрийн вакцинаар иргэдээ дархлаажуулна

Вакцины үр нөлөөний талаар нэлээдгүй маргаан үүсгээд буй БНХАУ-ын “Sinovac” компанийн вакциныг Украин дархлаажуулалтдаа ашиглахаар болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр “эхлээд хөгжлийн бэрхшээлтэй, болон тэдний асран хамгаалагчид болон Токио-2020 олимпийн наадамд Украиныг төлөөлөх тамирчид, эмч цагдаа нарыг дархлаажуулна” гэжээ. 

Өнгөрсөн мягмар гарагт /2021.04.13/ тус улс мөн БНХАУ-ын “Синовак” үйлдвэрийн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн талаар мэдэгдэж байв. Үүнээс гадна COVAX хөтөлбөрийн хүрээнд 11,700 тун Pfizer вакциныг ирэх долоо хоногт авахаар төлөвлөж байна. 

Ташрамд дурдахад, тус улс дээр дурдсан вакцинуудаас гадна манай улсад хэрэглэж буй “АстраЗенека” компанийн Энэтхэгт үйлдвэрлэсэн “Ковишелд” вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн юм. 

Эх сурвалж: Newsru