ТОДРУУЛГА: Э.Энхбатын гар утсыг эвдэж, хаяснаа Н.Түвшинбаяр хүлээсэн

ТОДРУУЛГА: Э.Энхбатын гар утсыг эвдэж, хаяснаа Н.Түвшинбаяр хүлээсэн

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэж, шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 20 хоног цагдан хоригдоод буй. 

Хэрэг гарах үеэр Э.Энхбат начны хоёр гар утас нь хоёулаа алга болсон байдаг. Тодруулбал, тэрээр  Юнител, Жи-Мобайлын хоёр дугаар барьдаг. Хүмүүстэй ярихдаа энгийн гар утсаараа ярьж, интернет ашиглах бол Iphone гар утсаа ашигладаг байна. Ингээд хэрэг явдал гарсны дараахан түүний гар утас руу хүмүүс залгаж, юу болоод байгааг тодруулахад, үл таних хэрэгтэй хүн авч “Өө, юу ч болоогүй. Зүгээр гэр бүлийн асуудал”, “Чи Э.Энхбат мөн үү” гэхэд шууд тасалж байсан”гэх мэдээлэл бий. 

Харин удалгүй цагдаагийн байгууллагын шалгалтаар Э.Энхбатын гар утас олдож, Н.Түвшинбаяр авсан болох нь тогтоогдсон байна.

Тэгвэл эх сурвалж “Э.Энхбатын жижиг утсыг нь хагалж, эвдэж хаясан гэдгээ Н.Түвшинбаяр хүлээсэн байна. Харин нөгөө утасыг нь цагдаагийн байгууллагаас хураан  авч, өчигдөр /2021.04.15/ үзлэг хийх гэсэн боловч нэвтрэх кодыг нь блоклосон байсан” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.   




“BONUS BOOST” BSB-д

5 цагийн өмнө