Увс аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон ГУРВАН хүнээс коронавирус илэрлээ

Увс аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон ГУРВАН хүнээс коронавирус илэрлээ

Увс аймгийн Өндөрхангай суманд энэ сарын 14-ний өдөр коронавирусийн нэг тохиолдол батлагдсан. Тодруулбал, Өндөрхангай суманд буяны ажлаар ирсэн дөрвөн иргэнийг хяналтын түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад нэг хүний хариу эерэг гарсан юм.

Буяны ажилд Улаангом, Наранбулаг, Өндөрхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан, Наранбулаг, Зүүнхангай сумдаас ирсэн иргэд оролцоод буцаж зорчсон талаар Аймгийн Онцгой комисс мэдээлж байв. Улмаар Улаангом суманд очсон иргэдээс шинжилгээ авахад гурван тохиолдол батлагдсан. 

Тэгвэл өчигдөр/2021.04.16/ эдгээр иргэний хавьтал болсон гурван хүнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, Өндөрхангай, Улаангом сумдуудын голомтын ойрын болон дам хавьтал болсон 102 хүнд PCR шинжилгээ хийхэд Өндөрхангай сумын хоёр, Улаангом сумын нэг иргэн халдвар авсан нь батлагдсан байна. 

Эх сурвалж: Увс аймгийн Шуурхай штаб