АН-ын бүлэг тарах, М.Тулгатын АН-аас Э.Бат-Үүл, О.Цогтгэрэлийн АН-аас Х.Тэмүүжин нэр дэвших тухай яригдаж байна

АН-ын бүлэг тарах, М.Тулгатын АН-аас Э.Бат-Үүл, О.Цогтгэрэлийн АН-аас Х.Тэмүүжин нэр дэвших тухай яригдаж байна

Үндсэн хуулийн 30.2 -д “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан тул Х.Баттулга ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан үзлээ.

Одоо цэцийн дээрх дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж аваад, мөн  Ерөнхийлөгч Х.Баттулгын тус асуудалд тавих хоригийг хүлээж авахгүй гээд үйл явц үргэлжлэх нь ойлгомжтой болж байна. Нөгөөтэй цэцийн шийдвэрийг дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой хуулийн хэсэг хүчингүй болно. Ингэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд санал хураалт явагдахаас өмнө нэг жилийн хугацаанд өөрчлөлт оруулах хориотой гээд олон асуудал гарч ирнэ. Энэ бүхнийг УИХ -д 63 гишүүнтэй МАН хүч түрээд шийдээд явах нь мэдээж.Харин улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахад хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна.

-О.ЦОГТГЭРЭЛИЙГ АН-ЫН ДАРГААР БҮРТГЭХЭД “БҮРДҮҮЛБЭЛ ДУТУУ” ГЭЭД БУЦААХ МАГАДЛАЛТАЙ-

Тэгвэл АН-ын даргыг тодруулах “цахим”, “цаасан” сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус намын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд тус бүр хандаад байна. Тодруулбал, өнгөрөгч даваа гараг /2021.04.12/ Улсын Дээд шүүх /УДШ/“Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-аа баталсан. Харин АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэхээр тус журам батлагдахаас өмнө УДШ-д хандсан бол, М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр өчигдөр /2021.04.16/ хандсан байна. Иймд О.Цогтгэрэлийг бүртгүүлэх материалыг шинэ журмыг хангаагүй хэмээн “бүрдүүлбэл дутуу” гэж буцааж, М.Тулгат нь шинэ журмын дагуу материалаа бүрдүүлж өгсөн тул “бүрдүүлбэл хангасан” гэж үзээд хэлэлцэх боломжтой харагдаж байгаа юм.

-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХУВААГДАЖ НЭГ ХЭСЭГ НЬ Ж.БАТЗАНДАНГИЙН ШИНЭ, Н.АЛТАНХУЯГИЙН АШН-НД НЭГДЭХ ҮҮ-

Үндсэндээ, Ц.Туваан, О.Цогтгэрэл нар АН-аас Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд тус намыг хоёр хуваасан гэж болно. Тэгвэл Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон тохиолдолд О.Цогтгэрэл нарын АН-аас Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин,З.Энхболд нар нэр дэвших асуудал яригдаж байгаа аж. Харин О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхгүй тохиолдолд тэд “хүчин төгөлдөр тамгатай” С.Эрдэнэ, М.Тулгатнарын АН-д нэгдэх үү, эсвэл Л.Болд, Ж.Батзандан нарын “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам”, Н.Алтанхуягийн “Ардчилал шинэчлэлийн нам /АШН/” -уудад нэгдэж УИХ дахь АН-ын бүлэг хоёр хуваагдаж, зөвлөлийн түвшинд очих уу гэсэн асуулт гарч байна. Харин С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нийт гишүүдийн дунд “цахим”-аар санал хурааж, тодруулах аж. Тус дотоод сунгаанд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл нар өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

АН-д дараах хүмүүсээс хэн нь манлайлал үзүүлж чадах вэ?

Нийт: 6 саналтай




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө