ЭМЯ: 983 хүнээс коронавирус илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

ЭМЯ: 983 хүнээс коронавирус илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,635 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 983 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 20655 болж байна. 

Шинээр бүртгэгдсэн халдварын 895 нь Улаанбаатар хотод, 85 нь орон нутагт, 3 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тодруулбал, 

  • Арханхангай-28
  • Орхон-13
  • Увс-3
  • Хөвсгөл-5
  • Сэлэнгэ-2
  • Төв-4
  • Баянхонгор-1
  • Говьсүмбэр-1
  • Хэнтий-3
  • Сүхбаатар-18 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 406 хүн эдгэрлээ. Ингэснээр халдвар авч, эдгэрсэн хүний тоо 11,450 болж байна. Мөн хугацаанд дөрвөн хүн коронавирусийн халдвараар энджээ. Эдгээр иргэн нь 

  • 4-р сарын 9-нд оношлогдсон 83 настай иргэн
  • 4-р сарын 16-нд оношлогдсон  70 настай иргэн 
  • 4-р сарын 16-нд оношлогдсон 85 настай иргэн 
  • 4-р сарын 15-нд оношлогдсон 70 настай иргэн байна. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 37 болж байна. 

ҮЗЭХ: