"Дур мэдэн COVID-19 эмчилгээ хийж, биеийн байдлаа хүндрүүлэх тохиолдол гарч байна"

"Дур мэдэн COVID-19 эмчилгээ хийж, биеийн байдлаа хүндрүүлэх тохиолдол гарч байна"

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний эмч н.Болор-Эрдэнэ халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр сүүлийн үед өөртөө дур мэдэн, буруу эмчилгээ хийж биеийн байдлаа хүндрүүлэн ирж буй тохиолдол гарч буй талаар хэллээ. Тиймээс коронавируст халдварын шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн байгууллагаас авахыг зөвлөлөө. 

Эрчимт эмчилгээний тасагт хоёр эмч, 10 гаруй сувилагч ажиллаж байгаа бөгөөд нэг сувилагч, нэг өвчтөний хажууд 5-6 цаг байдаг аж. Тиймээс өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч ирснээр эмнэлгийн ачаалал ч нэмэгдэж байгааг тэрбээр хэллээ.