Цахилгааны кабел дамжуулах утас шатаж, найман иргэн угаартжээ

Цахилгааны кабел дамжуулах утас шатаж, найман иргэн угаартжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр/2021.04.16/  Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход 1-16 давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байжээ. Онцгой байдлын албан хаагчид 10 минут ажиллаж галыг унтраан, утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргаж, угаартсан 8 иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.