Их Британичууд Эдинбургийн гүн Филиппийг эцсийн замд үдэх ёслолд бэлдэж эхэллээ

Их Британичууд Эдинбургийн гүн Филиппийг эцсийн замд үдэх ёслолд бэлдэж эхэллээ

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, хунтайж Филиппийг өнөөдөр хааны гэр бүлийн гишүүд зэрэг 30 гаруй хүн эцсийн замд нь үдэх гэж байна. Эдинбургийн гүн хэмээн алдаршсан Филипп дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа Виндзорийн цайзад таалал төгссөн юм. Оршуулах ёслол нь Виндзор цайзын орчмын Гэгээн Жоржийн сүмд 15.00 цагт эхлэх гэж байна. 

Гүнг эцсийн замд нь үдэх хүмүүсийн дунд хааны гэр бүлийн ахмад гишүүд, гүнгийн ах дүү, хамаатан садан, ойр дотнын найзууд байх бөгөөд Хатан хаан II Элизабет, Уэльсийн хунтайж Чарльз, Корнваллын гүнгийн авхай, Кембрижийн гүн, хунтайж Уиллиам, Сассексийн гүн, хунтайж Харри, Йоркийн гүн, хунтайж Эндрю, түүний охин Беатрис гүнж нар багтаж байна.  

Коронавирусийн халдварын улмаас ийнхүү ёслолд 30 гаруй хүн ирж байгаа ч Хатан хааны тэнгисийн цэргийн гишүүд, Хааны тэнгисийн явган цэргийн хүчин, Их Британийн арми, Хатан хааны агаарын хүчнийхэн зэрэг 700 гаруй цэргийн албан хаагч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааннд оролцох болно.

Эх сурвалж: CNN