Шуурганы улмаас сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ

Шуурганы улмаас сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ

Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурч, хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс 7 айлын 10 хүн сураггүй болсон байна. Улмаар хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд олжээ.

Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн болохыг Хил хамгаалах газраас мэдээллээ.