С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хамааралтай дуу, дүрсийг бүхэлд нь нууцаас гарах ЗГ-ын 82 дугаар тогтоол гарчээ

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хамааралтай дуу, дүрсийг бүхэлд нь нууцаас гарах ЗГ-ын 82 дугаар тогтоол гарчээ

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ирүүлсэн хүсэлтийн дагууЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүссэн байдаг.

Иймд Засгийн газар гуравдугаар сарын 31-ны өдөр хуралдаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гарах тухай шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий. Товчхондоо, үүнээс хойш асуудал намжсан гэж болно.

Тэгвэл “Нууц мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын 82 дугаар тогтоол гуравдугаар сарын 31-ны өдөр гарчээ. Тус тогтоолд, “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5, 12.1.6, 19.1.2, 19.3-т заасны дагуу тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

  1. Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай
  2. Энэ тогтоолын 1-д заасан төрийн нууцаас гаргаж, ил болгосон мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн хамгаалалтаас гаргахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд) -т тус тус даалгасугай” гэжээ.