А.Навальныйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол үхэх аюулд байгааг эмч нар нь мэдэгджээ

А.Навальныйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол үхэх аюулд байгааг эмч нар нь мэдэгджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол “хэдхэн хоногийн дотор үхэх аюулд байгааг” эмч нар мэдэгджээ. Эмч нар түүний цусны шинжилгээний хариуг үзэхэд зүрх зогсох, бөөрний дутагдалд орж болзошгүй байгаа нь харагдаж байсан аж. 

Нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний хувийн эмч Анастасия Васильева тэргүүтэй дөрвөн эмч хорих ангийн удирдлагуудад хандаж, А.Навальныйтай яаралтай уулзах зөвшөөрөл хүсжээ. 

Доктор Васильева өөрийн твиттерт байрлуулсан мэдэгдэлдээ “Навальныйгийн кали нь "ноцтой түвшинд" хүрсэн”. Энэ нь бөөрний үйл ажиллагаа муудаж, зүрхний хэмнэлийн ноцтой эмгэг минут тутамд тохиолдож болзошгүй.

Цусан дахь калийн хэмжээ литр тутамд 6.0 ммоль (миллимол) -аас дээш байвал ихэвчлэн яаралтай эмчилгээ шаарддаг. Харин өмгөөлөгчөөс нь авсан Навальныйгийн цусны шинжилгээний хариу 7.1-тэй байна” гэжээ.

Шоронд ялаа эдэлж байсан А.Навальныйгийн бие энэ сарын эхээр муудаж, эмч нар нурууны цочмог өвдөлт гэсэн онош тавьж байсан юм. Гэсэн ч зохистой эмчилгээ хийхгүй байна гэсэн үндэслэлээр тэрбээр шоронд өлсгөлөн зарласан. Хамгийн сүүлд түүний өмгөөлөгч “А.Навальныйгийн гар хөл нь юм мэдрэхгүй болсон. Биеийн байдал нь үнэнхээр дордож байна” гэж хэвлэлүүдэд ярилцлага өгч байжээ. А.Навальный өлсгөлөн зарласнаасаа хойш 9 кг орчим турсан байна.  

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө