ФОТО: Эдинбургийн гүн, хунтайж Филиппийг эцсийн замд нь үдлээ

ФОТО: Эдинбургийн гүн, хунтайж Филиппийг эцсийн замд нь үдлээ

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, хунтайж Филиппийг өчигдөр/2021.04.17/ эцсийн замд нь үдлээ. Эдинбургийн гүн хэмээн алдаршсан Филипп дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа Виндзорийн цайзад таалал төгссөн юм. Түүний оршуулах ёслол Виндзор цайзын орчмын Гэгээн Жоржийн сүмд 15.00 цагт эхэлсэн юм.

Коронавирусийн халдварын улмаас ёслолд 30 гаруй хүн оролцож байгаа ч Хатан хааны тэнгисийн цэргийн гишүүд, Хааны тэнгисийн явган цэргийн хүчин, Их Британийн арми, Хатан хааны агаарын хүчнийхэн зэрэг 700 гаруй цэргийн албан хаагч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд оролцсон юм.

Түүний одон, медалиуд

Эх сурвалж: CNN